Цар тахлын бэлэн байдалд 210 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас коронавирусний цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн ажилд эхний 9 сард 216,1 тэрбум төгрөг зарцуулсны 93 хувийг нөөцийн бэлэн байдалд зориулсныг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Засгийн газрын хуралдааны үеэр мэдээллээ.
Нөөцийн бэлэн байдлын зардлын 80 гаруй хувийг тоног төхөөрөмжид зориулжээ. Тэрбээр, эмчилгээний дундаж зардал 8 сая, шинжилгээний шууд зардал 1,6 тэрбум төгрөг байгааг дурдав.
ЭМЯ-наас нийслэлийн эмзэг эрсдэлтэй бүлгийн 10 мянга гаруй иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, орон гэргүй 258 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, нэг сая амны хаалт түгээв.
Мөн 158
амьсгалын аппаратыг лавлагаа шатны эмнэлэгт олгож, 16 нэр төрлийн хамгаалах
хэрэгсэлд 37,4 тэрбум, коронавирусний эмчилгээнд шаардлагатай вирусний эсрэг
үйлчилгээтэй 5 нэр төрлийн эм авахад 6 тэрбум, лабораторийн урвалж оношлуурын зардалд
14 тэрбум, ариутгалын бодис авахад нэг тэрбум төгрөгийн гэрээ байгуулан нөөцөө бүрдүүлжээ.