Сэлэнгэ аймагт коронавируст халдварын нэг тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Ховд аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 7-нд нийт 27 488 хүнд шинжилгээ хийснээс нэг хүнд коронавирус илэрчээ.
Тодруулбал, Сэлэнгэ аймагт коронавирусний нэг тохиолдол шинээр бүртгэгдсэнээр тус аймаг нийт 204
тохиолдолтой болж байна.
Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Архангай аймагт сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар, манай улсад "COVID-19" халдварын тохиолдол 888 болж байна. Үүнээс 384 хүн эдгэрээд буй юм.
ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт коронавирусний улмаас 495 хүн эмчлүүлж байна. Тэдний
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 9 хүний биеийн байдал хөнгөн байна.
ЭМЯ-ны өнөөдрийн
хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод батлагдсан тохиолдолтой ойр харилцсан холон
хоёрдогч хавьтлын 1609 хүнийг өчигдөр
давтан шинжилгээнд хамруулсан. Нийт 1306 ойрын
хавьтлаас 383 хүнийг 14
хоногийн тусгаарлалтын хугацаа
дууссан учир гэрийн ажигглалтад шилжүүлсэн. Харин 539 хүнийг 2 удаа, 340
хүнийг 3 удаагийн давтан
шинжилгээнд хамруулаад байна” гэдгийг тодотгов.