Баян-Өлгийн аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:25:28

Баян-Өлгий аймгийн сонгуулийн хороо хуралдаж, дөрвөн намаас аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид болон бие даан нэрээ дэвшүүлэгч нарыг албан ёсоор бүртгэлээ.

 

Аймгийн Сонгуулийн хороо аймгийн ИТХ-ын 2016  оны сонгуульд нэр дэвшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн аймгийн намуудын болон бие даан нэр дэвшигчдийн баримт бичгийг нягтлан шалгаад МАН-ын 39, АН-ын 39, МАХН-ын 14, ХҮН-ын 2, бие даагч 11 нэр дэвшигчийг сонгуульд өрсөлдүүлэхээр бүртгэж авлаа.

МАХН-аас нэр дэвшигч хоёр хүний материал дутуу ирүүлсэн тул хасав. Бие даан нэрээ дэвшүүлэгч нэг хүний материал нь зөрчилтэй материал байгаа тул шалгагдаж байна гэж аймгийн сонгуулийн хороо мэдээллээ.

Ш.Айзаря

関連ニュース