Евразийн эмэгтэйчүүд чуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСАНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Евразийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт ОХУ-ын Санкт-Петербург хотын Таврический ордонд эхэллээ.
Уг форумд дэлхийн 85 орны парламентын гишүүд, гүйцэтгэх эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид болон олон улсын эмэгтэйчүүдийн хөдөлгөөний нөлөө бүхий зүтгэлтнүүд оролцох ажээ.
Евразийн эмэгтэйчүүд нийгмийн аюулгүй байдал болон тогтвортой хөгжил, итгэл, хөгжил дэвшлийн төлөөх олон улсын хамтын ажиллагаа, өөрчлөгдөн буй эдийн засаг, улс төр болоод нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог өргөжүүлэх боломж зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Д.Жаргал
        Ulaanbaatar
        
		
 
 
 
 
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
                                                        
 						
				
            
                    
                    
コメント