С.Эрдэнэ салбартаа авч хэрэгжүүлсэн ажлаараа илтгэл тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-03-07 10:29:19

Ардчилсан намын Бодлогын зөвлөлөөс зохион байгуулж буй ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр болно.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцох юм. Тэрбээр "Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх аж.

Хэлэлцүүлэг Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн байранд болох юм.

Б.Туул

関連ニュース