УИХ-ын чуулган хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-01-07 09:38:59

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09 цагт эхэлнэ.

Хуралдаанаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай, Арбитрын тухай, Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 9 асуудал хэлэлцэхээр товложээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Энэ хуулинд цэцийн үйл ажиллагаа, гишүүнчлэл, түүний насны дээд хязгаарыг тогтоох зэрэг асуудлыг тусгаад буй.

Б.Туул

関連ニュース