Автобусаар зорчигчдоос азтан тодруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 15:36:57

Увсаас Улаанбаатар чиглэлд хүн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Түмэнд нээлттэй хязгаарынхан” компанийн 10 жилийн ой он гараад болох гэж байна.

Тус компанийн зүгээс ойгоо угтаад энэ оны 12-р сарын 5-ны өдрөөс ирэх оны 1-р сарын 5-ыг хүртэлх хугацаанд “Азтай зорчигч” аяныг зохион байгуулан явуулж байна. Автобусаар зорчигчдынхаа дунд сугалаа татуулж, Увс-Улаанбаатар хооронд үнэгүй зорчих эрх, 50 хувийн хөнгөлөлттэй зорчих эрх, замдаа үнэгүй хоол идэх эрхээр гурван хүнийг шагнадаг байна. Одоогоор Увс-Улаанбаатар, Улаанбаатар-Увс чиглэлд 2 талаасаа нийт 120 гаруй азтан тодруулж, шагналыг газар дээр нь гардуулж өгөөд байгаа аж.

Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв, бямба гарагуудад тус компанийн автобус хот хооронд зорчигч тээвэрлэдэг байна.

Увс аймаг Б.Батхүү

関連ニュース