Ирж буй дуудлагын ихэнх хувийг объектын түймэр эзэлж байна
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн
Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн онд гал түймэр, аюулт үзэгдэл,
техникийн холбогдолтой ослын 105 дуудлагыг хүлээн авч, аврах, эрэн хайх
ажиллагаа явуулжээ. Ирж буй дуудлагын хамгийн их нь объектын гал түймэр байгаа
бөгөөд 2018 онд нийт 52 гарсан байна. Харин гол нуурын усанд осолдсон болон
химийн ослын дуудлага, малын гоц халдварт цэцэг өвчний дуудлага хамгийн бага
буюу тус бүр нэг иржээ.
2470日