"Архигүй өдөр" 30 согтуу жолооч илрүүлжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.НИТХ-аас нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-ний өдрийг "Архи согтууруулах ундаа худалдаалахгүй өдөр" болгосон. Гэтэл тавдугаар сарын 01-ний даваа гарагт цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 30 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
3109日