"Сар шинэ-Аюулгүй тээвэр" нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улс, хот хоорондын авто замд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч , ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавьж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Замын цагдаагийн алба, Авто тээврийн үндэсний төвтэй хамтран “Сар шинэ-Аюулгүй тээвэр” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 15-наас эхлэн 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 25 хоногийн хугацаанд зохион байгуулж эхэллээ.
2778日