Сар шинийн мэнд эрдэнийн чулуун хөөрөг
Ахмад болон төрийн хүндтэй хүнтэй залуу хүн эхэлж хөөргөөрөө тамхилна. Тамхилахад хүний
нас, эрэмбэ дараалал тодорч байдаг. Мөн нүүдэлчдийн дундахь жилийн дөрвөн
улирал, болж байгаа онцгой үйл явдал, газар зүйн байршил мэндчилгээний явцад илүү товойж гарч ирдэг гэж
хэлж болно. Хаврын тэргүүн цагаан сарын шинийн нэгэн нь манай ард түмний хүндэтгэл
бахрахлын их баяр байдаг. Монголчууд энэ өдрүүдэд эхлээд ахмад настныхаа амрыг
эрж золгочихоод тухлан сууж, “таны бие лагшин тунгалаг уу?, сар шинэдээ сайхан
шинэлж байна уу, даага далантай баяруу булчинтай, төлөг сүүлтэй, ботго бөхтэй,
сүрэг мал мэнд тарган тавтай сайхан оров уу гэж харилцан мэндлээд хөөрөг зөрүүлэн тамхилдаг.
Ингэж мэндлэхдээ залуу хүн ахмад настан буурал, хүндэт зочныг суудалдаа тухалсны
дараа хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхэсхийн барьдаг.
2301日