ОХУ, БНХАУ-аас цэргийн зэвсэг, техник гардууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-12-09 17:25:43

БНХАУ, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас танк болон автомашиныг манай батлан хамгаалах салбарт бэлэглэв.

Уг бэлгийн техник, зэвсгийг Зэвсэгт хүчний 014, 016 дугаар цэргийн ангиудад өнөөдөр хүлээлгэн өглөө. Уг ажилалгаанд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, ОХУ, БНХАУ-ын цэргийн төлөөлөгчид оролцлоо. Зэвсэгт хүчний Төв аймаг дахь 016 дүгээр ангид 13 сая юанийн үнэ бүхий 22 нэгж, зам барилга, инженерийн техник хэрэгсэл бэлэглэсэн бол Зэвсэгт хүчний Налайх дүүрэг дэх 014 дугаар цэргийн ангид 20 орчим танк бэлэглэсэн юм. Энэ арга хэмжээ нь хоёр хөршөөс манай улсын Зэвсэгт хүчинд цэрэг, техникийн тусламж үзүүлэх хамтын ажиллагааны хүрээнд болж байгааг төлөөлөгчид онцлов.

Ж.Батсайхан

Related news