Аадар борооны улмаас эвдэрсэн замыг засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговийн нутгаар наймдугаар сарын 12-нд орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто зам эвдэрснийг орон нутгаас засварлаж байна.
Сайншанд сумын Онцгой комиссын шийдвэрээр Гамшгаас хамгаалах хуулийн дагуу зам засварын ажилд орон нутгийн өмчийн “АЗЗА”, “Чандмань-Илч”, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газар,хувийн хэвшлийн “Дэлгэр баясах зам”, тус суманд үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Доншен” ХХК, Сайншанд сумаас Алтанширээ сум руу нефть үйлдвэрийн зориулалтаар зам барьж буй компаниудын техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлан ажиллуулж байна.
Сайншанд сумаас тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурь усанд автаж замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсээд байсан юм. Нийт 2.5 км замыг засварлах бөгөөд одоогийн байдлаар засварын ажил 66 хувьтай байгаа аж.

Х.Эрдэнэбулган