IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи Орхон аймагт айлчиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2015-12-09 01:13:34
oyuka_hu@yahoo.com

Монголын IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи Орхон аймагт айлчилж сүсэгтэн олонд сургааль, ном айлдлаа.

Тэрээр “Хангарьд” цогцолборт Цагаан дарь эхийн авшиг хүртээж, лүүжин тавих хурал ном хурсан юм. Түгсрай Ренбүчиг Орхон аймгийн Гончигсүмлэн хийд урьж залсан нь энэ ажээ. Сүсэгтэн олонд хурал ном хурах ажлыг аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК хамтран зохион байгууллаа. IX Богд Жавзандамба хутагтын хүү Түгсрай Ренбүчи мөн аймгийн Цагдаагийн байгууллагад зочилж ном хурлаа.

Сүүлийн үед Орхон аймгийн удирдлагууд ард иргэдээ соён гэгээрүүлэх, ухааран, таниулах зорилгоор ийм үйл ажиллагаа санаачлах болсон. Ялангуяа шашны өндөр цол, хэргэмтэй лам, хуврагыг залж амьдрах урлаг хийгээд хүн байгалийн шүтэлцээ, мөн чанарын талаар лекц, илтгэлүүдийг зохион байгуулах болсон нь иргэдэд таалагдаж байгаа нь илт байлаа.  

Б.Оюун-Эрдэнэ 

Related news