ОРХОН: Үерийн дараах ариутгалыг хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-07-24 15:56:00

Баян-Өндөр, 2025 оны долоодугаар сарын 24/МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-аас цаг үеийн төлөвлөгөөт ажлуудаа тасралтгүй явуулж байна.


Хүчтэй аадар борооны улмаас зарим багийн нутаг дэвсгэрт үер бууж, айл өрхийн бохир ус хальж, нийтийн эзэмшлийн зам талбай болон хүүхдийн тоглоомын талбай бохирдсон нөхцөл байдал үүссэн.


Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Их залуу, Яргуйт, Баян-Овоот, Говил, Шанд багийн нийт 11 байршилд 24.050 м.кв талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг Онцгой байдлын газар болон Хот тохижуулах газартай хамтран зохион байгууллаа.




Related news