Гурван аймгийн 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн 10 сумын цахилгаан хангамжийг хэвийн ажиллагаанд оруулсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.
Энэ сарын 25-нд Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумын нутгаар /ааадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн “Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” компанийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0.4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. Үүний улмаас дээрх гурван аймгийн 10 сумын цахилгаан хангамж тасалдсан юм. "Эрдэнэт- Булган Цахилгаан түгээх сүлжээ” компанийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд оруулжээ.

Ч.Ариунболд