БРИКС-ийн гишүүн улсын удирдагчид Йоханнесбургийн тунхаглалыг батлав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /АиФ/. БРИКС-ийн гишүүн орны удирдагчид өнгөрсөн пүрэв гарагт болсон дээд хэмжээний уулзалтын дүнд Йоханнесбургийн тунхаглалыг баталсан тухай “SA News” агентлаг мэдээлэв. Гарын үсэг зурсан баримт бичигт Дэлхийн худалдааны байгууллагын гаргасан нээлттэй олон талт худалдааны тогтолцоог дэмжжээ.
БРИКС-ийн гишүүн орнууд улс төрийн бодлого дахь зөвхөн амин хувиа хамгаалахад чиглэсэн хандлагыг эсэргүүцэж дэлхийн эдийн засаг нээлттэй байх нь чухал болохыг онцолсон байна.
Түүнчлэн Йоханнесбургийн тунхаглалд Сири дэх нөхцөл байдлыг зохицуулах талаар дурдсан ба БРИКС-ийн 5 удирдагч террроризмтай тэмцэх эвсэл байгуулахыг дэмжсэн байна. Мөн талууд Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиг шугамыг баримтлахаа батлан мэдэгдэхийн сацуу сансарт зэвсэглэлээр хөөцөлдөж болзошгүй байгаа асуудалд санаа зовниж байгаагаа онцлон тэмдэглэжээ.
Энэхүү дээд хэмжээний уулзалтын төгсгөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын төрийн тэргүүн Сирил Рамофосатай яриа хэлэлцээ хийх аж. Мөн тэрбээр Аргентины удирдагч Маурисио Макритай уулзах төлөвтэй байна.
Э.Аянзаяа