Гаалийн татварыг нэгэн зэрэг цуцлахыг ЕХ-нд санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА. /АиФ/. Гаалийн татвар, худалдааны саад тотгор мөн улсын татаасаас нэгэн зэрэг татгалзахыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын Холбооны /ЕХ/ эрх баригчдад санал болгожээ. Энэ тухайгаа тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
АНУ болон ЕХ ийм арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чөлөөт зах зээл, шударга худалдааг дэмжихэд хүргэнэ Д.Трамп үзэж байна. Гэсэн хэдий ч ЕХ ийм алхам авч хэрэгжүүлнэ гэдэгт тэрбээр эргэлзэж байгаа аж.
Д.Трамп өнөөдөр Европын Комиссын тэргүүн Жан-Клод Юнкертай уулзах бөгөөд худалдааны асуудлууд нь уулзалтын гол сэдвүүдийн нэг болох юм.
Э.Аянзаяа