Хүүхдийн тус багадахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-04 15:14:12

Сэлэнгэ аймагт ойрын өдрүүдэд цас ихээр орсноос зам талбайд хальтиргаа гулгаа үүсч явган болон авто машинаар зорчигчдод ихээхэн хүндрэл учрах боллоо.

Энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар сумын ЕББД 3-р сургуулийн 6-9 дүгээр ангийн 200 сурагч, багш нарынхаа хамт аймгийн төв “Партизан”-ы талбайн цасыг цэвэрлэж, явган хүн, тэр дундаа хөгшид нялхас явах замыг аюулгүй болгожээ. Тэд ийнхүү тохижилт үйлчилгээний газрын ах эгч нартаа туслахын зэрэгцээ ажилчдад халуун аарц, чацарганы шүүсээр үйлчилж баярлуулсан байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

Related news