Туркийн Ерөнхий сайд: ОХУ-д мэдээлэл өгөхөд бэлэн
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБАКУ. /TASS/. “Су-24” бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн тухай мэдээллээр ОХУ-ыг хангахад бэлэн байна гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу өчигдөр мэдэгдэв.
Тэрбээр Азербайжаны нийслэл Баку хотноо тус улсын Ерөнхийлөгч Ильхам Алиевтэй хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулах үеэрээ Оросын талтай уулзахад бэлэн байна гэж мэдэгджээ.
Хэрвээ “Су-24” бөмбөгдөгч онгоцыг ямар учраас сөнөөсөн, юу болсон тухай мэдээлэл авахыг хүсэж байвал бид өмнө нь өгсөн шиг дахин мэдээлэл өгнө гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр, ОХУ, Туркийн санал бодол зөрчилдөөнтэй байсан ч гэсэн хамаагүй бид ОХУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бөгөөд эдийн засгийн хориг арга хэмжээ улс төрийн асуудлыг зохицуулахгүй гэж Турк үзэж байна гэж мэдэгджээ.
Д.Нямтулга
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
18 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days