MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсийг суллаж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-13 14:42:43

ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 13 /BBC/. ХАМАС бүлэглэл даваа гаргийн өглөө буюу өнөө өглөө Израилын долоон иргэнийг барьцаанаас суллаж Олон улсын Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна. Тэд 737 өдрийг барьцаанд өнгөрүүлжээ.


Энэ бол 2023 оны аравдугаар сард ХАМАС бүлэглэл Израил руу дайрсны дараа Газын зурваст эхэлсэн дайныг зогсоох тухай энхийн хэлэлцээрийн гол заалт юм. 


Барьцаалагдсан хүмүүсийг шилжүүлэн өгөх ажиллагаа эхлэхийн өмнөхөн Израилын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, тэднийг суллах үйл явц хоёр үе шаттай явагдах ба эхний бүлэг хүмүүсийг орон нутгийн цагаар 08:00 цагт Нетзарим коридорт, эсэн мэнд байгаа үлдсэн хүмүүсийг Хан-Юнис хотод 10:00 цагт хүлээлгэн өгнө гэжээ. 


Барьцааны долоон хүнийг Газа хотод Улаан Загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн гэж Израилын хэвлэлүүд болон “Reuters” агентлагийн эх сурвалж мэдээлжээ. 


Барьцааны хүмүүсийг шилжүүлэн өгөхөөс өмнө ХАМАС бүлэглэл суллах 20 хүний нэрсийг зарласан байна. 

Даваа гарагт суллагдах ёстой байсан Палестины 1966 хоригдол бүгд Израилын шоронгуудаас автобусанд суусан гэж “Reuters” агентлаг эх сурвалжийн мэдээллийг эш татан уламжилжээ. 

Related news