Сайншандын сурагчид хятад хэл судална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд хятад хэлний кабинет байгуулахаар болжээ.
Хятад хэл сурах сонирхолтой иргэдийн хүсэлтийн дагуу Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал БНХАУ-ын Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны хамтын ажиллагааны хүрээнд тус кабинетийг байгуулахаар болсон байна. Энэ талаар Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Хурлын байнгын хорооны төлөөлөгчдийг зургадугаар сарын 05-нд Дорноговь аймагт зочлох үеэр ярилцжээ.
Мөн аймаг, хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Дорноговь аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон Өвөрмонголын Багшийн их сургуулийн Эрээн хот дахь дээд сургуулийн хооронд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Дорноговь аймаг улсын хилийн зүүн өмнөд бүсэд оршдог бөгөөд өмнөд талаараа БНХАУ-тай хиллэдэг төдийгүй Замын-Үүдийн томоохон боомтоор БНХАУ-ын иргэдтэй харилцах, худалдаа арилжаа хийх, хамтран ажиллах шаардлага гардаг тул хүүхэд залуусыг хятад хэл сургах, судлуулах, хятад хэлний сайн мэргэжилтэнтэй болох, хөрш орноо таньж мэдэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгцээ байдаг аж.
Мөн Дорноговь аймгийн ИТХ-аас баталж хэрэгжүүлж байгаа “Хөрш орноосоо суралцья” хөтөлбөрийн дагуу хөрш орныхоо соёл, зан заншил, боловсролыг судалж мэдэх нь чухал гэж үзжээ. Үүнээс гадна тус аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын II сургуулд хятад хэлний сургалт эхлээд бараг нэг жил болж байгаа бөгөөд үүнд 60 гаруй сурагч тогтмол суралцдаг байна.

Х.Эрдэнэбулган