Эрлийз малын тоо 1.6 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймагт цэвэр эрлийз малын тоо таван төрөл дээр 495877 толгойд хүрч өмнөх оныхоос 1.6 хувиар өсчээ.
Айраг, Алтанширээ, Эрдэнэ сумын найман иргэн үхэр сүргийн таваарлаг шинж, тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Казахын цагаан толгойт үүлдэр, Сэлэнгэ үүлдэр, Дорнодын талын улаан хэвшлийн 377 толгой үхрийг өсгөн үржүүлж байна. Эдгээр нь ашиг шим сайтай, таваарлаг малын тоонд ордог аж.
Малчид малын тоо толгойд бус таваарлаг, ашиг шимтэй мал өсгөн үржүүлэх сонирхол ихэссэн нь үүнээс тодорхой харагдаж буй гэж албаныхан онцлов. Энэ оны хагас жилийн байдлаар нутгийн шилмэл Дэлгэрэх улаан ямааны тархалтыг нэмэгдүүлэх зорилгоор 42 өсвөр хээлтүүлэгч бойжуулж Алтанширээ суманд нутгийн шилмэл малыг нутагшуулах ажлыг зохион байгуулж байгаа талаар аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Мөн Алтанширээ сум үзэмчин үүлдрийн хуцаар нутгийн малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор 45 өсвөр хуц шинээр тавьжээ.

Х.Эрдэнэбулган