Ерөнхий сайдын мэдээллийг чуулганаар сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-12-04 09:14:43

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Ерөнхий сайд Монгол Улсын Засгийн газраас Нийгмийн даатгалын салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийх юм. Харин үдээс өмнөх хуралдаанаар:

1.Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

2.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

3.Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

4.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 

5.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд

6.“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

7.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

8.Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд

9.Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

10.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн шат шатны хэлэлцүүлгийг хийнэ.

Б.Туул

 

Related news