Нийт малын 72 хувийг урьдчилан сэргийлэх тарилгад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-13 15:42:35
Дорноговь /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн ХХААГ-аас халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг орон нутагт зохион байгуулж дууслаа. Тус аймаг нийт хоёр сая толгой малтай бөгөөд үүний нэг сая, 360 толгой буюу нийт малын 72 хувийг тарилгад хамруулсан гэж аймгийн ХХААГ-ын дарга Ж.Наранболд өгүүлэв.

Халдварт өвчнийг гарсан хойно нь бус гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх үүднээс хонь, үхэр, ямаа зэрэг халдварт өвчин мэдрэмтгий малд тарьжээ.
Өнгөрөгч хавар Дорноговь аймгийн Даланжаргалан, Сайншанд, Хатанбулаг зэрэг суманд малын шүлхий өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоож байсан бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх, дахин гаргахгүй байх, малчдын хариуцлагыг дээшлүүлэх зэрэг ажлыг орон нутгаас зохион байгуулж байна.
Х.Эрдэнэбулган  
Related news