“Global Media Forum”-аар мэдээллийн тэгш бус байдлын асуудлыг хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Бонн/МОНЦАМЭ/. Герман Улсын “Дойче Велле” байгууллагаас зохион байгуулж буй “Global Media Forum” Бонн хотноо болж байна.
“Глобаль тэгш бус байдал” уриан дор болж буй тус чуулганд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагууд, улстөрчид, иргэний нийгмийн төлөөллүүд хэвлэл мэдээллийн ертөнцөд бий болсон мэдээллийн тэгш бус байдлыг халахад ямар гарц шийдэл байна вэ гэдэгт санал бодлоо солилцож буй юм.
Гурван өдрийн турш үргэлжлэх тус чуулганаар мэдээллийн тэгш бус байдал, технологийн давуу тал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаашид хэрхэн оршин тогтнож, үйл ажиллагаагаа хэвийн явуулах вэ гэдэгт төвлөрч байна.

“Дойче Велле”-ийн Ерөнхий захирал Петер Лимбоург нээж хэлэхдээ, “Дойче Велле” үүсэн байгуулагдсаны 65 жилийн ой энэ онд тохиож байгаагаараа онцлогтой. “Global Media Forum”-аар мэдээллийн тэгш бус байдалд “ноёрхсон” дижитал ертөнцийн асуудалд төвлөрч буй нь дэлхий нийтийг татаж байна хэмээн тэмдэглэсэн юм.
Чуулганы эхний өдрийн үндсэн хуралдаанаар “Тэгш бус байдлын эсрэг технологи”, “Тэгш бус байдлыг шийдвэрлэхийн тулд тогтвортой эх үүсвэрийг хэрхэн бий болгох вэ”, “Дүрвэгчид ба цагаачдад чиглэсэн Европын хэвлэл мэдээллийн төсөл”, “Террорыг сурвалжлахуй: Юуг, хэрхэн, яаж харах ёстой вэ”, “Дижитал болон аж үйлдвэрийн хувьсгал: ядуурал, тэгш бус байдлыг бууруулах боломж” зэрэг сэдвийг хөндөж, төлөөлөгчид санал бодлоо солилцсон юм.
Өнөөдрийн хуралдаанаар сүүлийн үед хөгжиж буй сэтгүүл зүйн шинэ төрөл, “Google”-ийн сэтгүүл зүйн төслүүд, дрон сэтгүүл зүй, хил дамнасан сэтгүүлчдийн сүлжээ, ВиАP сэтгүүл зүй, Робот сэтгүүл зүй зэрэг сэдвийг хэлэлцэж байна.
Чуулганы үеэр сэтгүүлчид болон хэвлэлийн эрх чөлөөг эрхэмлэгч хүмүүсийн тухай баримтат мэдээлэл агуулсан фото үзэсгэлэнг гаргажээ.

Б.Заяа