“Найрамдал” төвөөс Майхант зусланг зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 40 жилийн ойн хүрээнд “Найрамдал 40 жил” олон улсын майхант зусланг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү арга хэмжээ нь хүүхпийн Гүрэнт улс хэмээгддэг Найрамдал төвийн 40 жилийн ойд илүү олон хүүхдийг хамруулж, биечлэн танилцах боломжийг олгох төдийгүй 2018 оны хүүхдийн хамгийн том үйл ажиллагаа болох юм. Ирэх зуны долдугаар сарын 16-22-нд гадаад, дотоодын 1000 гаруй оролцогчид, зохион байгуулагч 500 гаруй залуучууд, багш нар Майхант зусланд хамрагдана.
Зуслангийн онцлог нь хүүхдийн зуны амралтын хамгийн шинэлэг, бүтээлч хөтөлбөрийг шинжлэх ухааны ололт амжилт, техник сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ур чадварт суралцах, адал явдал, авхаалж самбааг сорих зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаатай хослуулсан мартагдашгүй дурсамж бүхий зусланд өнгөрүүлэх боломж байх болно. Оролцогчид 10 хүүхэд, 1 удирдагч гэсэн зохион байгуулалттай байх бөгөөд 4 дэд зусланд хуваагдан үйл ажиллагаанд оролцоно.
Үйл ажиллагаа нь Нүүдэлчдийн соёл төв, Шинжлэх ухаан танин мэдэхүйн төв, Нийгмийн хөгжлийн төв, Адал явдалт хөтөлбөрийн төв, Хүүхдийн ертөнц тоглоомын төв гэсэн 5 төв дээр хүүхдүүдийг хуваарийн дагуу хүлээн авч үйлчлэх юм. Нүүдэлчдийн соёл төв нь гадаад болон дотоодын хүүхдүүдэд монгол орны ёс заншил, ахуй амьдралтай танилцуулах бол дэлхийн түүх, шинжлэх ухааны гайхамшигт ололт амжилт, техник технологийн шинэчлэлтэй танилцуулж бага хэмжээний туршилтуудыг хийлгэх зорилгоор Шинжлэх ухаан танин мэдэхүйн төв ажиллана.
Харин өнөө үед хүүхдийн эрх, хамгаалал, тулгарч байгаа бэрхшээл саадыг даван туулах, аливаа эрсдэл, гамшгийн учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг тохиолдсон үед хохирол сүйрлийг түргэн хугацаанд арилгах арга замын талаар Нийгмийн хөгжлийн төв тайлбарлан танилуулах юм. Мэдээж хүүхдийн насны амьдралыг адал явдалгүй төсөөлөх аргагүй тэгвэл энэ дурсамжийг адал явдалт хөтөлбөрийн төвөөс оролцогч хүүхдүүд үзэж, мэдэрч, хөгжин баясах болно.
Мөн Хүүхдийн тоглоомын ертөнцөөр аялж спортын шинэ төрөлтэй танилцах, спортын нөхөрсөг уулзалт, тэмцээн, уралдаанд оролцож чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой. Хүүхэд багачууд та бүхнийг Найрамдал цогцолборын түүхт 40 жилийн ойн баярт оролцон адал явдал, саад бэрхшээлийг даван туулж, шинжлэх ухааны ололтыг биширч, нарлаг зуны намуухан үдэш мянга түмэн оддын дор түүдгийн дэргэд харилцан ярилцаж, ил гал дээр өөрсдөө хоолоо хийж амрах дурсамж дүүрэн Олон улсын майхант зусланд хүрэлцэн ирж амрахыг Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийнхөн урьж байна.

Д.Өлзий