Зэвсэгт хүчний 330 дугаар анги 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд манлайлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-06-04 14:15:28
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд Зэвсэгт хүчний 42 ангийн 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцсон 2018 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги 3 төрөлтөд шилдгээр шалгарчээ.
Тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 21-27-ны өдрүүдэд Хужирбулан дахь зэвсэгт хүчний бэлтгэл баазад болсон байна.

Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цэргийн мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс цэргийн буудлага, саадын зурвас, цэргийн 3 төрөлтөөр шилдгээр шалгаран аваргын алтан цомын эзэд болцгоожээ.

Салбарынхаа шилдэг нь байж амжилт гаргаж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн тус ангийн удирдлагуудыг өнөөдөр өнөөдөр аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч хүндэтгэн үзүүлж цаашдынхан тэмцээнд амжилт хүсч дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.
Монголын бүх мөрдэс нэгтнүүдийн их сорилгод хошой аваргалсан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэхүү тэмцээнийг манлайлснаар Азийн тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
 
Л.Отгонбаатар

Related news