Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр нь өөрийн түнш болох Үндэсний хөгжлийн газартай хамтран сайн үйлсийн аяныг хэрэгжүүлдэг уламжлалтай.
Энэ удаа тус байгууллагууд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулан засварлах ажлыг хийжээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, бие засах газар, угаалтуур, усанд орох өрөө байдаггүйгээс болж хүүхдүүд насанд хүрсэн хүмүүст зориулсан ариун цэврийн өрөөг ашиглах шаардлага гардаг. Энэ нь хүүхдүүдэд тухгүй, хүндрэлтэй байдгаас гадна мөн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй байгаа юм. Тиймээс Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Үндэсний хөгжлийн газар, Олон улсын дунд сургууль (ОУДС) хамтран энэхүү сайн дурын аяныг өрнүүлжээ. Энэхүү аянд тус гурван байгууллагын ажилтнуудаас гадна Олон улсын дунд сургуулийн сурагчид хандив өргөсөн байна.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн, тус хөтөлбөрийн дэд захирал О.Батболд, Үндэсний хөгжлийн газрын Захиргаа, удирлагын хэлтсийн дарга Н.Орхон нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг тохижуулснаа хүлээлгэн өгсөн байна. Энэ үеэр тэд сайн дурын аяны хүрээнд хийсэн ажил эмнэлэгт эмчлүүлж буй бяцхан хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч, эрүүл мэндийн шаардлага хангасан, тав тухтай, хүмүүнлэг орчинд хурдан эдгэрэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.