Х.Амгаланбаатар: Цалин хөлс нэмэхгүй бол голлох салбаруудад ажил хаялт зарлана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МҮЭХ-ноос төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохыг Засгийн газраас шаардаж, өнөөдөр орон даяар жагсаал зохион байгууллаа.
“Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр” өнөөдөр тохиож буй юм. Уг өдрийг тохиолдуулан төрийн албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газраас шаардах зорилгоор энэхүү жагсаалыг зохион байгуулж байгаа гэдгийг МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар дурьдлаа.
Тэрбээр, “УИХ, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийн цалин хөлсийг нэмэхээр тусгасан. Мөн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээрээр энэ асуудлыг эцэслэн тохирсон ч сүүлийн гурван жилийн хугацаанд төрийн албан хаагчдын цалин хөлс огт нэмэгдээгүй. Өнөөдрийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбаруудад ажил хаялт зарлах болно. Энэ жагсаалын дараа буюу өнөөдөр 16.30 цагт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хэлэлцээр хийх саналыг ХНХ-ын сайд С.Чинзориг ирүүлсэн. Тиймээс жагсаал үр дүнгээ өгч, Засгийн газар бидний саналыг хүлээн авна гэж найдаж байна. Хэлэлцээрийн үеэр бид нэн тэргүүнд иргэдийн цалин хөлсийг нэмэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 40 хувиар нэмэх санал тавих болно” гэлээ.
Мөн сүүлжийн жилүүдэд улс төрийн хүчнүүдээс Засгийн газрыг огцуурлах үйл ажиллагаанд МҮЭХ-г татан оролцуулах оролдлого хийх болжээ. Харин МҮЭХ-ноос иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэсэн байр суурьтай байгаа гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн өнөөдрийн жагсаалд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар оролцож үг хэллээ. Тэрбээр улсын хэмжээнд цалин хөлс бага байгаа гэдэгт манай холбооны гишүүд санал нэг байгааг хэлээд, “Манай холбооны гишүүдийнхээ цалинг нэмэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа. Нөгөөтэйгүүр иргэд өөрийн мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлагаа сайжруулах хэрэгтэй. Чадварлаг боловсон хүчнээ дэмжих, цалин хөлсийг нь нэмэх чиглэлд ажил олгогч эзэд ажиллах болно” хэмээв.
Жагсаал үргэлжилж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал