Энэ онд шинээр таван худаг гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬЭнэ жил Дундговь аймагт худаг ус дөнгөж таваар нэмэгджээ. Худаг ус шинээр гаргах болон хуучин худаг засварлахад улсын төсвөөс хөрөнгө гаргадаг байсныг энэ жилээс больсон нь шинээр гаргах худаг усны тоо ингэж багасах шалтгаан болсон байна.
Худаг ус гаргаж, засварлах ажилд сумд орон нутгийн хөгжлийн сангаасаа хөрөнгө гаргах болсон бөгөөд өнөө жилийн хувьд Өндөршил, Сайнцагаан, Өлзийт зэрэг цөөн сум орон нутгийн хөгжлийн сангийнхаа нийт 73 сая төгрөгөөр гүн өрмийн 5 худаг шинээр гаргаж, 178 сая төгрөгөөр 110 энгийн худаг засварласан байна.
Дундговь Т. Отгонтуяа
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days
Comments