“Миний ажлын үр дүн” илтгэлийн уралдаан зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ-аас “Миний ажлын үр дүн” илтгэлийн уралдааныг дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэл ЗДТГ-ынхаа төрийн алба хаагчдын дунд зарлалаа.
Сумын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд дэвшүүлсэн зорилтыг хангах хийгээд төрийн албан хаагчдын ажлын үр дүнг сайжруулах, ажлаа цаг хугацаандаа хийж хэрэгжилт гүйцэтгэлийн үр дүнг тооцоо судалгаанд тулгуурлан бусдад танилцуулах, удирдлагаас шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн ур чадвараа сайжруулахад илтгэлийн зорилго оршиж байгаа аж.
Төрийн алба хаагчид өөрийн дэвшүүлсэн ажлын төлөвлөгөөгөө танилцуулах, хэрэгжүүлэх арга хэмжээний зорилт хийгээд хүлээгдэж буй үр дүнг үндэслэлтэй тооцсон байх, хийсэн ажлын үр дүнгээ урьд оны эдийн засгийн хөгжлийн суурь үзүүлэлттэй харьцуулсан байх зэрэг тодорхой шаардлагын хүрээнд оролцох юм. Илтгэл шалгаруулах үзүүлэлт тус бүрийг таван оноогоор дүгнэж шалгаруулах бөгөөд шалгарсан төрийн алба хаагчдад үндсэн цалингийн тодорхой хувиар урамшуулал олгоно.

Х.Эрдэнэбулган