Тавдугаар сургууль 20 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-08 16:41:04

Баян-Өлгий аймгийн   Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургууль 20 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Тус сургууль сургалтын чанараараа сүүлийн дөрвөн жилийн турш аймагтаа түрүүлж явна.

Энэ амжилтынхаа нууцын талаар Г.Амантай захирал ярихдаа,

   -Сурагч тус бүрийн авъяас чадвар, сонголтыг бид нягтлан судлаж тодорхойлдог. Сайн мэддэг хичээлээр нь голлож дагнуулдаг. Эцэг эхчүүдтэй нь байнга хамтран, гэрээтэй ажиллаж энэ талаар зөвлөдөг. Багш, эцэг эх, сурагч өөрөө энэ чиглэлээр ажилласнаар шалгалтаар амжилттай дүн авдаг. Харин манай сургууль сургалтын төлбөр авдаг гэсэн яриа цуурхал юм шүү гэв. Тус сургууль хичээлийн нэг байраа төсвийн хөрөнгөөр дээвэртэй болгосны дээр Дэлхийн зөн байгууллагын тусламжаар тохилог бие засдаг газартай болж, эцэг эх, багш, ажиллагсад болон төгсөгчидтэйгээ холбоотой ажилласнаар тэдний хүчээр явган хүний зам, хатуу хучлагатай талбай, авто хөсгийн зогсоол, эко булантай болж шинэ хичээлийн жилийг эхэлж байна.

Ш.Айзаря

Related news
Comments