Дархан-Уул дахь ОХУ-ын Ерөнхий консулын харьяанд сонгуулийн хоёр хэсэгт санал хурааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-18 14:59:06
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий консулын харьяанд сонгуулийн хоёр хэсэгт нийтдээ 14 хүн ажиллаж байна. 8230 дугаар хэсгийн хороо Дархан-Уул аймгийн Ерөнхий консулын байранд байрлаж Дархан, Сэлэнгэ, Алтанбулаг, Зүүн бүрэн, Зүүнхараад оршин сууж буй нийт 135 иргэн хамрагдаж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож санал өгөх юм.

Харин 8231 дүгээр хэсгийн хороо нь Эрдэнэт хотод байрлаж байгаа бөгөөд энд Хөвсгөл, Эрдэнэт, Булган аймагт оршин сууж байгаа нийт 235 иргэн санал өгөх ажээ. 8230 дугаар хэсгийн хороонд 14.00 цагийн байдлаар нийт иргэдийн 50 орчим хувь нь саналаа өгсөн байна. 


Оросын холбооны улсын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болж байна. 2018 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нийтдээ 8 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж. Нийтдээ энэ өдөр ОХУ-ын сонгуулийн насны 80 сая иргэн, сонгуулийн 43,271 санал авах байранд очиж саналаа өгч байгаа ажээ.
Л.Отгонбаатар
Related news