“Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээний шилдгүүд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-11-25 16:31:50

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах дадлыг зөв хэвшүүлэх зорилгоор “Ногоон гэрэл-цагаан шугам"-д шалгарсан 21 аймаг, нийслэлээс шалгарсан багуудын тэмцээн энэ сарын 23-нд боллоо.  

Тус тэмцээн нь 33 дахь жилдээ болж байгаа бөгөөд зөвхөн нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж байсан бол сүүлийн жилүүдэд орон нутгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарын дунд зохиож, жилээс жилд өргөжин тэлж байгааг албаныхан хэллээ.

 Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, 11 аймгийн нийт 20 багийн 240 сурагч оюун ухаан, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж дараахь багууд шилдгээр шалгарлаа. 
Нэгдүгээр байранд - Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн  “Уулзвар“ баг
Хоёрдугаар байранд - Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн “Зохицуулагч“ баг
Гуравдугаар байранд - Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй-2 цогцолцор” сургуулийн “Гэрлэн дохио” баг,  Тусгай байранд- Баянзүрх дүүргийн 111 дүгээр  сургуулийн “Эвт шонхорууд” баг тус тус шалгарчээ.

Related news