Монгол цэргийн өдрийг тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-03-16 22:18:40
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Орчин цагийн зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийн баярыг угтан Дархан-Уул аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт алба хаагчид өнөөдөр “Дархан-50” цогцолборт хүндэтгэлийн жагсаал, урлагийн тоглолтыг зохион байгуулж Дарханчууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол цэргийн баярын угтан Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд Марш тактик, буудлагын тэмцээн зэрэг цэрэг, спортын 8 төрлийн тэмцээнийг өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион явуулж шагналыг нь өнөөдрийн арга хэмжээний үеэр  гардууллаа.

Байгууллагын дүнгээр тэргүүн байранд Зэвсэгт хүчний 330 дугаар анги, дэд байранд Цагдаагийн газар, Гутгаар байранд Онцгой байдлын газар шалгарч цом, өргөмжлөл, мөнгөн шагналаа гардан авлаа.

Тэмцээнд бие бүрэлдэхүүнээрээ амжилттай оролцсон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагуудад талархал гардуулсан юм.

Мөн Дархан-Уул аймгийн Засаг даргын нэрэмжит “Цэрэг спортын Дөл” тэмцээн зэвсэгт хүчний 330 дугаар ангийн төв талбайд 2018 оны 03 сарын 15 өдөр болсон юм. Тус тэмцээнд нийтдээ 10 сургуулийн ахлах ангийн 10 багийн 110 сурагчид оролцож ур чадвар авхаалж самбаагаараа өрсөлдсөнөөс нэгдүгээр байранд Дархан сумын 4 дүгээр сургууль, 2 дугаар байранд 9 дүгээр сургууль, 3 дугаар байранд 18 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид оржээ. Нэгдүгээр байранд шалгарсан Дархан сумын 4 дүгээр сургуулийн сурагчид ирэх 9 дүгээр сард Улсын хэмжээнд зохион байгуулагдах цэрэг спортын “Дөл “ тэмцээнд Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцох эрхтэй болж байна.

“Дөл” тэмцээнийг энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулах ажээ. 
 
Л.Отгонбаатар

Related news