Автогаражаа бүртгэлжүүлэх шаардлагатайг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 10:25:48

Орхон аймгийн Онцгой байдлын газрын байцаагч Ш.Ононтал авто гаражаа бүртгэлжүүлээгүй иргэдэд хандаж мэдээлэл хийлээ. Энэ нь өнгөрсөн сард гаражид гал гарлаа гэсэн шалтгаанаар хоёр дуудлага ирсэнтэй холбоотой юм.

Орхон аймагт гэрчилгээтэй 1600, эзэмшлийн зөвшөөрөлтэй 2000 гараж байдаг. Гэвч зарим үед гэнэтийн онцгой үед автогаражийг нь онгойлгох шаардлага гарах үед эзэд нь олддоггүй гэж Ш.Ононтал хэлж байна. Өнгөрсөн сард л гэхэд гаражид гал гарч байна гэсэн дуудлагын дагуу очиход эзэн нь чийгний үнэрээ арилгахаар утаа май тавьчихаад явсан тохиолдол гарсан байна. Тухайн гаражийн эзнийг дуудах гэсэн боловч холбоо барих утас болон бусад мэдээлэл нь хуулийн байгууллагад бүртгэгдээгүй байсан аж.

Мөн онцгой тохиодолд гаражийн хаалганы цоожийг Онцгой байдлын газрын байцаагчид онгойлголоо гэхэд буцаад эзэнтэй нь холбогдож чаддаггүй гэнэ. Иймд өөрийн өмч хөрөнгөө хуулийн байгууллагад бүртгүүлэх ядаж гаражийнхаа гадна болон дотор талд утсаа үлдээхийг санууллаа.

Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ 

Related news