Нийгмийн сайн сайхны төлөө бүсгүйчүүд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Өөрсдийн чаддаг, мэддэг зүйлсээ бусдадаа түгээх, нийгэмд сайн сайхныг дэлгэрүүлэх зорилгоор таван бүсгүй нэгджээ. Тэд нийгэмд үүрэг хүлээсэн иргэн хүнийхээ хувьд найзуудаараа нийлж, Хэнтийн 22 бүсгүйд даалингийн бэлдэц, сарнайн хамт бэлэглэн, хээ буулгах, даалин оёх арга технологийг заасан юм.
Тэд энэхүү үйл ажиллагааныхаа санхүүгийн асуудлыг өөрсдөө шийдсэн бөгөөд хэрвээ хүсвэл хэн ч гэсэн Хэнтий нутагтаа өөрчлөлтийг ямар ч хэлбэрээр хийж болно гэдгийг харуулахыг зорьсон байна. Б.Өнөрцолмон, Э.Цэцэгсайхан, Б.Энхмаа, Б.Уранчимэг, Б.Мөнхтуяа нарын таван сайхан бүсгүй цаашид олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн ажээ.
Найзуудын нэг болох Б.Өнөрцолмон арван жил гаруйн хугацаанд даалин урлаж буй. 2008 онд хүүхэдтэй болоод гэртээ суух үедээ даалинг оёж сурчээ. Түүний урласан даалингууд гэр бүлийн орлогын нэгэн эх үүсвэр болсон байна. Тэрбээр хамгийн анхны даалингаа маш гоё оёж байна гэж бодож байсан ч одоо түүнийгээ хараад ичдэг гэнэ. Үүнээс өөрийнхөө сайжралт, өөрчлөлтийг олж харсан нь түүний давуу тал. Харин одоо тэрбээр захиалгаар даалин оёдог аж. Анхныхаа даалинг 250.000 төгрөгөөр зарж байсан бол цаг хугацаа өнгөрөх тусам даалингийн захиалга ихэссээр одоо хоёр сая төгрөгөөр борлуулдаг болжээ.
Б.Өнөрцолмон даалин оёж сурах хүсэл эрмэлзэлтэй, хичээнгүй хүмүүст багахан ч гэсэн цаг заваа гаргаад зааж өгдөг. Магадгүй уншигч та даалин урлахыг хүсвэл түүнтэй Batkhuyag Unurtsolmon фэйсбүүк хаягаар нь холбогдоорой.

Д.Одонтунгалаг