Ахмад багш нар төрийн байгууллагад зөвлөгөө өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:20:31

Хаяг болон албан бичгээ буруу бичдэг, боловсруулдаг аж ахуйн нэгж, иргэд ерөнхий боловсролын сургуулиудад байгуулагдсан “Монгол хэлний зөвлөгөө өгөх төв”-д хандаж болно.

Орхон аймагт монгол хэлний 80 гаруй багш байдаг. Тэд сургуульдаа эх хэлний зөвлөгөө өгөх төв байгуулсанаар “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.  Мөн ахмад багш нар хэвлэл мэдээлэл болон төрийн байгууллагуудад найруулга зүй, баримт бичгийн боловсруулалт, зөв бичгийн дүрмийн талаар зөвлөгөө өгнө. Эдгээр нь “Монгол хэлний салбар зөвлөл”-ийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хийгдэж байна. Орхон аймагт өнгөрсөн наймдугаар сард Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан салбар  зөвлөл нь монгол  хэлээ хамгаалж, хөгжүүлэх зорилготой  юм. Нийт 11 гишүүнтэй уг зөвлөлд зохиолч, яруу найрагч, хэвлэл мэдээлэл, монгол хэл, бичгийн багш нарын төлөөлөл багтжээ. 

Б.Оюун-Эрдэнэ

Related news