"Биндэръяа хөх нуурын цом " загасчлалын уралдаан боллоо
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутагт аяллын шинэ төрөл хэлбэрийг хөгжүүлэхэд Баянхонгор аймаг "Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийнхээ хүрээнд онцгой анхаарч буй. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Гадаад харилцаа, аялал жуулчлалын албанаас зохион байгуулсан "Биндэръяа хөх нуурын цом" загасчлалын тэмцээнд төв, хөдөөгийн олон загасчдыг нэг дор цуглуулж чадсан, томоохон тэмцээн болсон юм. Тэмцээнд Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбоо хамтран ажилласан юм.