Улаанхус сумын байгууллагууд нэгдсэн халаалтад холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-22 13:07:38

Улаанхус сумын төвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтанд холбох ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхлэсэн юм. Уг ажлыг аймгийн "Эрчим" ХХК концессийн гэргээгээр гүйцэтгэж энэ  сарын 15-наас бүх байгууллагуудыг нэгдсэн халаалтын сүлжээнд холбож байна.

Байгууллагууд нэгдсэн халаалтанд холбогдсоноор дулаан орчин бий болж, орон тоо хэмнэх боломжтой болж байгаа юм.

Багийн сургууль музейтэй болов

 

Улаанхус сумын 4-р багийн Ойгор бүрэн бус дунд сургууль түүхт 70 жилийн ойг тохиолдуулан сургуулийн дэргэд музей байгуулсан байна. Уг музейг "Талын нүүдэлчдийн эх булаг" ТББ-ааас хөрөнгө оруулалт хийж барилгыг нь барьж өгчээ. Тус музейд сумын болон сургуулийн түүхэн замналын талаар материал цуглуулан үзэмрийг баяжуулж байна.

Сумын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй байна

Сүүлийн хоногуудад сумын нийт нутгаар цас орж малын бэлчээрүүдэд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны зузаан уулрахаг нутгаар 20-30 см бол бусад газарт 10-15 см зузаантай байна. Өнгөрсөн зун зуншилга сайн болсон тул одоогоор мал бэлчээрлэлт хэвийн байдалтай  байна. Цаашид цас нэмэж орвол өвөлжилтийн байдал хүндрэх төлөвтэй  байна.

 Нохой, муур тэжээх, эзэмших, устгах журам баталлаа

Улаанхус сумын төв, төвлөрсөн багийн нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх, эзэмших, устгах журмыг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор саяхан баталсан байна. Уг журамд зааснаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, байгийн Засаг дарга нар тэжээвэр нохойн тооллго явуулан бүртгэж, гэрчилгээжүүлэхийг үүрэг болголоо.

                Ш.Айзаря

Related news