Шалгалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 120 мянган иргэн бий. Тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт ямар байгааг МХЕГ-аас шалгасныг өнөөдөр танилцууллаа.
Төрийн болон төсвийн байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын дүнгээр судалгаанд хамрагдсан байгууллагуудын 38 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй гэсэн зөрчил гарсан байна.
Шалгалтад нийт 1 281 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсанаас, 794 ААН, байгууллага мянга 908 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж буй аж. Харин 487 байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохих орон тоонд ажиллуулаагүй байна. Мөн 131 аж ахуйн нэгж байгууллага ажлын байрны төлбөрөө хуулийн дагуу төлсөн бол бусад байгууллагууд ажлын байрны төлбөрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлээгүй зөрчил илэрчээ.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч С.Баяраа хэдэхдээ, “Зөрчил тус бүрт арга хэмжээ авч ажилласан. 734 мянга 721 төгрөгийн нөхөн төлбөрийн 149 акт тавьснаас, 119 байгууллагын 587 мянган төгрөгийг санд төвлөрүүлсэн нь актын биелэлт 80 хувьтай гараад байна. Мөн 100 гаруй аж ахуй нэгж байгууллагад 6 заалт бүхий зөвлөмжийг хүргүүллээ” гэлээ.
Уулзалтад МХЕГ-аас гадна НХХЯ, Германы Фридрих-Эбертийн сангийн төлөөллүүд оролцож илтгэл тавьсан юм.
Энэ үеэр ФЭС-ийн Монгол хариуцсан суурин төлөөлөгч Нийлс Хэгэвиш хэлэхдээ: “Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг Герман улстай харьцуулбал харьцангүй амьдралын баталгааг хангасан гэж дүгнэхээр байна. Шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын 62 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг зохих орон тоонд ажиллуулж буй нь ажил олгогчдын хууль эрх зүйн мэдлэг харьцангуй дээшилсний илрэл юм” хэмээв.
Уулзалтын төгсгөлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж төрийн болон төсвийн байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны төлбөрийг төсөвт тусгаж өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн санд төвлөрсөн хөрөнгийг тэдний бие эрхтэн, хөгжлийн онцлогт нийцсэн байнгын ажлын байр шинээр бий богоход зарцуулах талаар санал бодлоо солилцлоо.

О.Мөнхжаргал