“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн танилцуулах сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 22:04:59

Сэлэнгэ аймгийн төв Сүхбатар хотод “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн танилцуулах сургалтыг энэ сарын 19-нд зохион байгууллаа. Сургалтанд “Авьяас” хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдаагүй төрийн хэвшлийн 26 сургуулийн захирал, сургуулийн зөвлөлийн дарга нар оролцлоо.

Энэхүү “Боловсролын чанарын шинэчлэл” төслийг дэлхийн банк санхүүжүүлэн ажиллахаар болсон байна. Уг төсөл нь хүүхдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, ялангуяа оюуны хөрөнгө оруулалтанд ихээхэн дэмжлэг үзүүлэх зориоготой аж. Тухайлбал багш бэлтгэх ба багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа, бага боловсрол ба 5-р ангийн үндэсний үнэлгээ зохион байгуулах үйл ажиллагаа, ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах үйл ажиллагаа, эх хэл, математик ба байгаль шинжлэлийн ном, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг үйл ажиллагаануудад голлон хөрөнгө оруулалт нь чиглэгдэх юм байна. Харин сургуулийн тохижилт, тавилга гэх мэт материалллаг зүйлд төслийн санхүүжилт төлөвлөгдөхгүй ажээ.

 Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

Related news