СЭЛЭНГЭ: Шүд цоорох өвчлөлийг багасгахад онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-23 19:55:55

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн эрүүл мэндийн газар амны хөндийн эрүүл мэнд, шүд цоорох өвчлөлийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээнүүдийг орон нутагт хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

 

Тухайлбал аймаг, сумын удирдлагын багтай хамтарч "Шүдний тусламж, үйлчилгээний кабинет"-тай болгох ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

 

Энэ удаа Шаамар сумын ЭМТ-ийн дэргэд "Шүдний тусламж, үйлчилгээний кабинет"-ыг өнгөрсөн баасан гарагт нээлээ.

 

Ингэснээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ерөө, Баянгол, Түнхэл, Сайхан, Алтанбулаг, Хэрх, Шаамар сумын эрүүл мэндийн 8 байгууллагын шүдний кабинетуудаар дунджаар өдөрт 120 гаруй, сард 2600 иргэн орон нутагтаа амны хөндийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авч байна.

Related news