"Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдахаар 1600 эх хүсэлтээ өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 0-3 насны хүүхдээ асарч байгаа хэчнээн эх байгаа талаарх судалгаа мэдээлэл байдаггүй ажээ. Тиймээс "Цалинтай ээж" хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн иргэдийн багцаагаар л тоог мэдэх боломжтой юм байна.
"Цалинтай ээж" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй эхэд олгох мөнгөн тэтгэмж авах хүсэлтээ Баяхонгор сумын 1600 гаруй ээж бүрдүүлэн өгчээ. Сумдад Халамжийн мэргэжилтнүүд хүсэлтийг хүлээн авч байгаа бөгөөд иргэд харьцангуй идэвхтэй бүртгүүлж байгааг албаныхан хэлсэн. Аймгийн төвийн тухайд он гарсаар эхний 14 хоногт ачаалал ихтэй байсан одоо ачаалал сийрэгжиж байгаа гэнэ.

Тэтгэмжийг хүсэлт гаргасан сараас эхлэн олгох бөгөөд нөхөж олгохгүй болохоор ээжүүдийг идэвхтэй хамрагдахыг зөвлөлөө. Түүнээс гадна тус хөтөлбөрт 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй эцэг эх мөн бичиг баримтыг бүрдүүлж хөтөлбөрт хамрагдах юм байна.
Б.Мөнхзул