Нас баралт буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 667 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 33 тохиолдлоор буурчээ.
Өнгөрсөн оны мөн үед осол гэмтлийн нас баралт 97 тохиолдол бүртгэгдэж нийт нас баралтын 13,9 хувийг эзэлж байсан бол энэ оны эхний 10 сарын байдлаар 80 бүртгэгдэж нийт нас баралтын 12,0 хувийг эзэлж байгаа аж. Нийт нас баралтын 19,2 хувь нь эмнэлэгт нас барсан ба үүнээс 32,8 хувь нь хоног болоогүй нас баралт гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. Хорт хавдрын нас баралт 180 тохиолдол бүртгэгдсэн ба өнгөрсөн оны мөн үеэс 10 тохиолдлоор өссөн ба 10000 хүн амд 14,3 ноогдож байгаа аж.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Related news

French Project Worth EUR 100 Thousand for Strengthening Food Security and Women Participation
8 days

"Mongolia Open Innovation and Co-creation for SDGs” 2023 is Continuing Its Mentoring Program
17 days