Хэнтийд хэрэгжиж байгаа төслүүдэд мониторинг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэг, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь " МОН/13-101 төсөл Хэнтий аймагт хэрэгжиж байна.
Тус төслийн хүрээнд хийгдсэн аймаг сумдын ИТХ-ын төлөөлөгчид, хурлын нарийн бичгийн дарга нарын сургалтад Мониторинг хийх Хэрлэн сум, Жаргалтхаан сумдад зохион байгуулагдав.
Энэхүү мониторингийн ажлаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын төслийн нэгжийн менежер П.Лхам болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч PAUL J.M нар хүрэлцэн ирж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч нартай уулзалт , ярилцлага хийлээ.
О.Буянхишиг