Дархан сум шинэ оны төсвөө баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн Дархан сумын ИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн ээлжит бус V хуралдаан болов. Хуралдаанд аймгийн Татварын хэлтсийн дарга, мэргэжилтэн багуудын ИНХ-ын дарга болон Засаг дарга нар урилгаар оролцлоо.
Хуралдааны эхэнд сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням Сумын ИТХ-аас 2017 онд Сум, багийн өөрөө удирдах ёсны байгууллагын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, төр иргэний харилцааг дээдэлж иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор 9 зорилт, 67 ажил төлөвлөж хэрэгжилт 93.04 хувийн биелэлттэй. Ажлаа жил, улирлаар төлөвлөж биелэлтийг нь хангуулж ажилласан гэдгийг онцлов. Түүнчлэн Дархан сумын “Засаг даргын 2017-2020 онд дэвшүүлсэн үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд энэ онд хэрэгжсэн ажлын биелэлтийг сумын ИТХ-ын төлөөлөгчид 94,5 хувь буюу 4,5 оноотой хэрэгжсэн гэж дүгнэж “Хангалттай сайн” гэсэн үнэлгээг өглөө.

Хуралдаанаар “Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс хэрэгжүүлсэн ажлын тайлан”, “Дархан сумын Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай, 2017 онд хийсэн ажлын тайлан илтгэл, сумын 2017 оны төсөвт тодотгол хийх тухай”, “Сумын 2017 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх зорилт, төсвийн төслийн тухай”, “ОНХС-ийн хөрөнгөөр хийгдсэн ажлын гүйцэтгэл , 2018 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл арга хэмжээний төсөв”, “Аймгийн Аудитын газраас 2018 оны төсвийн төсөлд өгөх саналын тухай”, “Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааны тайлан” зэрэг илтгэлүүдийг сонсож тал бүрээс нь нягтлан хэлэлцэж баталлаа.
Дархан сум нь засаг захиргааны анхан шатны нэгж болсон 18 баг, 92 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том сум юм.

Б.Норовсамбуу