Эдийн засгийн салбарын Нобелийн шагналын эзэн тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
СТОКГОЛЬМ. /Спутник/. 2017 оны Нобелийн шагналыг хүртэх ээлжит хүний нэр дөнгөж саяхан тодорлоо.
“Спутник” агентлагийн мэдээлснээр, Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг зан төрхийн эдийн засгийн /behavioral economics/ салбарт хийсэн судалгаагаараа Чикагогийн их сургуулийн эдийн засагч Ричард Х.Талер хүртэхээр болсон байна.
Нобелийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Хязгаарлагдмал оновчтой байдал, нийгмийн давуу тал ба хувь хүний өөрийгөө хянах чадвар зэргийн үр дагаврыг судалсны үндсэн дээр хүмүүсийн онцлог шинж чанарууд нь шийдвэр гаргахад болон зах зээлийн үр ашигт хэрхэн нөлөөлдгийг тэрбээр харуулж чадсан” гэжээ.
Өдгөө 72 настай тэрбээр нийт зургаан ном бичсэн байна. Саяхан л гэхэд “Misbehaving: The Making of Behavioral Economics” буюу "Төрхгүйтэл: Зан төрхийн эдийн засгийг бий болгох нь" гэдэг ном бичжээ.

Нобелийн шагналыг санаачлагч Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу 12 дугаар сарын 10-нд шагнал гаруудах ёслол болдог уламжлалтай. А.Нобелийн гэрээслэлээр энэ шагналыг эдийн засаг, физиологи-анагаах ухаан, физик, хими, утга зохиолын салбарт ололт амжилт гаргасан болон энх тайвныг хөхиүлэн дэмжсэн хүмүүст олгодог юм.
Нобелийн шагналыг 9 сая швед крон буюу 1.1 сая ам.доллар дагалддаг билээ.
Г.Доржханд