Төрийн дууллыг хэн сайн дуулах вэ уралдаан болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНИрэх пүрэв гаригт “Монгол бахархал”-ын өдөр тохионо. Үүнийг угтаж аймгийн Соёл, спортын байгууллагууд хамтран 10-12-ны өдөр хүртэл олон арга хэмжээ зохион байгуулна
. Тухайлбал, төрийн албан хаагчдын дунд “Монголын нууц товчоог” хэн сайн мэдэх вэ танин мэдэхүйн тэмцээн, ахлах ангийн сурагчдын дунд “Төрийн дуулалыг хэн сайн дуулах вэ” уралдаан болно. Мөн үндсэний сур харваа болон хүчит 128 бөх барилдана. Үүнээс гадна “Алтайн язгуур аман цэц бэлэгтэн”-ий анхдугаар наадам болно. Энэ нь үндэсний өв соёлоо залуу хойч үедээ таниулах, өвлүүлэх, тэдний мэдлэгийг тэлэх зорилготой юм. Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрөөр бүх нийтээрээ монгол дээлээ өмсөхийг мөн уриаллаа. Түннчлэн хаадын хөрөг зургийн үзэсгэлэн АЗДТГ-ын Ёслол хүндэтгэлийн өргөөнд гарна.
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ